MSE
Бусад мэдээ
Үйл явдал

"БЭРС 2" ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 4 ДҮГЭЭР САРЫН 25-НЫ ӨДӨР ЭХЭЛНЭ

2023-04-24

“Бэрс Эй Би Эс плас ТЗК” ХХК-ийн нийтэд санал болгон гаргаж буй ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2023 оны 04 дүгээр сарын 25-наас 5 дугаар сарын 1-ний өдрүүдэд хүлээн авна.

“Бэрс Эй Би Эс Плас ТЗК” ХХК-ийн шинээр гаргаж буй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр эхлүүлж, хөрөнгө оруулагчдын захиалгыг 4 дүгээр сарын 25-ны өдөр 12:00-17:00 цагийн хооронд, 4-дүгээр сарын 26-наас 5 дугаар сарын 1-ний өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд Монголын Хөрөнгийн Биржийн IPO системээр дамжуулан хүлээн авахаар боллоо.

Тус компани нь 24 сарын хугацаатай, жилийн 19.2 хувийн хүүтэй /улирал тутам хүү төлөгдөх нөхцөлтэй/, нэг бүр нь 100,000 төгрөгийн үнэ бүхий 90,000 ширхэг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг олон нийтэд санал болгож, нийт 9,000,000,000 төгрөг татан төвлөрүүлэх бөгөөд захиалгын дүн санал болгож буй үнийн дүнд хүрсэн тохиолдолд анхдагч зах зээлийн арилжаа хаагдах нөхцөлтэй болно.

Үнэт цаасны танилцуулгыг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ