MSE
Бусад мэдээ
Үйл явдал

"БЭРС 2" ХБҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ӨНӨӨДӨР ЭХЭЛЛЭЭ

2023-04-28

“Бэрс Эй Би Эс Плас ТЗК" ХХК-ийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг "BERC-BD-28/04/25-C0042-19.2" үсгэн кодтойгоор хоёрдогч зах зээлд арилжаална.

Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 1/1720 тоот албан бичгийн дагуу "Бэрс Эй Би Эс Плас ТЗК" ХХК-ийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, өнөөдөр буюу 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс тус компанийн үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүллээ.

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-д бүртгэгдсэн 7 дахь хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас болох “Бэрс Эй Би Эс Плас ТЗК" ХХК-ийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг "BERC-BD-28/04/25-C0042-19.2" үсгэн кодтойгоор хоёрдогч зах зээлд арилжаална.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ