MSE
Бусад мэдээ
Үйл явдал

“БАЯНТЭЭГ” ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО

2017-03-16

"Баянтээг” ХК нэгж хувьцаандаа 100 төгрөг буюу нийт 25.2 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон тараахаар болов.

"Баянтээг” ХК-ийн ТУЗ-ийн 2017 оны 2-р сарын 13-ны өдрийн №04 тоот тогтоолоор нэгж хувьцаандаа 100 төгрөг буюу нийт 25.2 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон тараахаар болов.

Энэхүү ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг 2017 оны 4 сарын 3-ны өдрөөр гаргах бөгөөд ногдол ашгийг 2017 оны 6 сарын 1 өдөр "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ТӨХХК дахь хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар болжээ.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ