MSE
Бусад мэдээ
Үйл явдал

"БАЯНТЭЭГ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2021-02-18

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 10 цагт хуралдуулахаар боллоо.

"Баянтээг" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн №01 тоот тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 10 цагт хуралдуулахаар болсон тул нийт хувьцаа эзэмшигчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Хурлын тов: 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 10:00 цагт

Хуралдах газар: Өвөрхангай аймгийн "Арвайхээр" сумын "Нутгийн удирдлагын ордон"-ны 203 тоот хурлын танхим

Бүртгэлийн өдөр: 2021 оны 03-р сарын 09-ний өдөр

Хурлаар хэлэлцэх асуудал:

  • Компанийн 2020 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэж батлах

  • Компанийн 2020 оны Хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хэлэлцэж батлах

  • Компанийн 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж батлах

  • Компанийн 2021 оны Хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг хэлэлцэж батлах

  • Компанийн ТУЗ-ийн болон Гүйцэтгэх удирдлагын 2021 оны цалин урамшуулал болон зардлын төсөв

  • Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох

  • Аудитын байгууллагын тайлан дүгнэлт

  • Компанийн ТУЗ-ийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох

  • Бусад

Хуралтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ажлын өдрүүдэд 9:00-17:00 цагийн хооронд "Би Ди Сек" ҮЦК-ийн байранд болон компанийн өөрийн байран дээрээс болон цахимаар танилцах боломжтой.

Холбоо барих утас: 75551919-4, 99043165, 89490008

Цахим шуудан: bntg_mining@yahoo.com

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ