MSE
Бусад мэдээ
Үйл явдал

"БАРИЛГА КОРПОРАЦИ" ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО

2022-02-18

Хувьцаа эзэмшигчиддээ 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн ногдол ашиг тараахаар шийдвэрлэсэн байна.

"Барилга корпораци” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн №02 тоот тогтоолоор 2021 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 500 төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэсэн байна.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг 2022 оны 3 дугаар сарын 7-ны өдрөөр тогтоох бөгөөд 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн компаниар дамжуулан олгохоор шийдвэрлэсэн байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ