БАЙГУУЛЛАГЫН ХУРЛЫН ӨРӨӨНИЙ ШИРЭЭ, САНДАЛ НИЙЛҮҮЛЭХ КОМПАНИТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ

Сунгасан хугацаа: 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг дуустал
Байгууллагын хурлын өрөөний ширээ, сандал нийлүүлдэг байгууллагуудыг хамтран ажиллахыг урьж байна. Та бүхэн хамтран ажиллах хүсэлт, үйлчилгээний мэдээлэл, үнийн саналаа бидэнд ирүүлнэ үү.

Гүйцэтгэх ажил:
Хурлын өрөөний ширээ 1 ширхэг
Хурлын өрөөний сандал 10 ширхэг
Захирлын өрөөний хурлын ширээ 1 ширхэг
Захирлын өрөөний хурлын сандал 9 ширхэг
Баталгаат хугацаа 1 жил ба баталгаат хугацаанд үүссэн эвдрэл гэмтлийг гүйцэтгэгч байгууллагаас үнэ төлбөргүй засварлах тухай албан бичиг ирүүлнэ.
Жич: Компанийн ажлын байранд ирж хэмжилт хийх, ширээ сандлын батлагдсан зурагтай танилцаж болно.
Хүсэлт хүлээн авах хугацаа: 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдрийг дуустал
Сунгасан хугацаа: 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг дуустал
Та бүхэн саналаа info@mse.mn хаягаар ирүүлээрэй.
Холбоо барих утас: 11-323715
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ