MSE
Бусад мэдээ
Үйл явдал

БАГЦЫН АРИЛЖААНЫ ТУХАЙ ТОДРУУЛГА

2018-03-16

"ЛэндМН ББСБ" ХК-ийн нийт 20 сая ширхэг хувьцааны багцын арилжаа нь 8 сарын хугацаанд тусгаарлах нөхцөлтэйгээр хийгдсэн болохыг андеррайтерийн компаниас мэдэгдлээ.

Олон нийтэд үнэт цаасаа шинээр гаргаад буй "ЛЭНДМН ББСБ"-ын 20.0 сая ширхэг хувьцааны багцын арилжаа нь 2018 оны 3 дугаар сарын 14,15-ны өдрүүдэд явагдсан билээ. Энэхүү багцын арилжааг зохион байгуулсан шалтгааныг зах зээлийн оролцогчдоос манайд хандан тодруулга ирүүлж байгаатай холбогдуулан, андеррайтерийн үүрэг гүйцэтгэсэн "Мирэ Эссет Секьюритис Монгол" ХХК-наас Монголын хөрөнгийн биржид албан тайлбар ирүүлээд байна.

Энд дарж албан тайлбарыг үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ