MSE
Бусад мэдээ
Үйл явдал

БАГЦЫН АРИЛЖААНЫ ХАНШИЙН ХЭЛБЭЛЗЛИЙН ДЭЭД ХЯЗГААРЫГ ТОГТООЛОО

2017-05-22

Багцын арилжааны ханшийн хэлбэлзлийн дээд хязгаарыг өмнөх өдрийн хаалтын ханшаас 15.0 хувь байхаар тогтоолоо.

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн дүрмийн 8 дугаар зүйлийн 10.11 дэхь заалт, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн “Арилжааны журам”-ын 33 дугаар зүйлийн 1 дэхь заалтыг тус тус үндэслэн гаргасан Гүйцэтгэх захирлын 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн А95 тоот тушаалаар багцын арилжааны ханшийн хэлбэлзлийн дээд хязгаарыг өмнөх өдрийн хаалтын ханшаас ±15.0 хувь байхаар тогтоолоо.

Энэхүү багцын арилжааны ханшийн хэлбэлзлийн хязгаарыг 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн мөрдөж ажиллахаар боллоо.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ