Үйл явдал
“БАГАНУУР” ХК-ИЙН НЭМЖ ГАРГАСАН ХУВЬЦААГ ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛЭЭС ХАСЛАА
2016-10-10
“Багануур” ХК-ийн нэмж гаргасан нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 9,870,287 ширхэг энгийн хувьцааг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.
Үнэт цасны зах зээлийн тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 266 тоот тогтоол, Монголын хөрөнгийн биржийн “Бүртгэлийн журам”-ын 24 дугаар зүйлийг тус тус үндэслэн Гүйцэтгэх захирлын 2016 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 375 тоот тушаалаар “Багануур” ХК-ийн нэмж гаргасан нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 9,870,287 ширхэг энгийн хувьцааг Монголын хөрөнгийн Биржийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ