MSE
Бусад мэдээ
Үйл явдал

“АЗИА ПАСИФИК ПРОПЕРТИС” ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ СЭРГЭЭЛЭЭ

2012-11-30

“Азиа пасифик пропертис” ХК (MSE:APP)-ийн үнэт цаасны арилжааг сэргээлээ

“Азиа пасифик пропертис” ХК (MSE:APP)-ийн үнэт цаасны үнэ ханш нь тогтмол өссөнтэй холбогдуулан Санхүүгийн зохицуулах хороо шалгалт хийж, улсын байцаагчийн 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 112 тоот албан шаардлагаар үнэт цаасны арилжааг түр зогсоож, холбогдох үүрэг даалгаврыг хүргүүлээд байсан.

Санхүүгийн зохицуулах хорооноос өгсөн үүрэг даалгавар биелэгдсэн гэж үзэн “Азиа пасифик пропертис” ХК-ийн үнэт цаасны арилжааг 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн сэргээхээр шийдвэрлэсэн байна.

Азиа Пасифик Пропертис ХК (MSE:APP)-ийн тухай:

Хаяг: Монгол Улс,14220 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 хороо, Олимпийн гудамж 16, Реженси Резиденс, 202 тоот, Азиа Пасифик Пропертис ХК

Утас: 77300660

Захирлын нэр: Одбаяр

И-мэйл: info@apip-properties.com

Вэб хуудас: www.apip-properties.com

Байгуулагдсан огноо: 0000-00-00

МХБ-д бүртгүүлсэн огноо: 1993-12-26

Хувьцааны төрөл: Энгийн

Нийт гаргасан хувьцаа: 352,770

Төрийн мэдэлд: 0

Нэрлэсэн үнэ: 100

Хаалтын ханш: 36,000 /2012.11.27/

Үйл ажиллагааны чиглэл:

Мал аж ахуй, Газар тариалан, Бизнесийн зөвлөгөө, ҮХХ-н зуучлал худалдаа

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Мэдээллийн Алба