АВТОМАШИНЫ ДУУДЛАГА ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА
Дуудлага худалдаа 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 10.00 цагт “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн байр, гуравдугаар давхар, Хурлын танхимд болно.
“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн ТУЗ-ийн 2024 оны 27 тоот тогтоолын дагуу нээлттэй дуудлага худалдаагаар автомашин худалдана.
Дуудлага худалдаа 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 10.00 цагт “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн байр, гуравдугаар давхарт, Хурлын танхимд болно.
№ | Балансад бүртгэлтэй байгууллагын нэр | Хөрөнгийн нэр | Үйлдвэрлэсэн, ашиглалтад орсон он | Балансын үнэ (төгрөг) | Хуримтлагдсан элэгдэл (төгрөг) | Үлдэх өртөг (төгрөг) | Худалдах доод үнэ (төгрөг) |
1 | “Монголын хөрөнгийн бирж” ХК | Nissan Teana, 2033 УБҮ , | 2011 | 7,350,000.00 | 2,347,916.61 | 5,002,083.39 | 5,002,083.39 |
Дуудлага худалдаанд оролцохыг хүсэгчид дараах материалыг бүрдүүлнэ:
Дуудлага худалдаанд оролцох хүсэлт бүхий маягт;
Иргэний үнэмлэхийн хуулбар, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
Дэнчин /доод үнийн 10 хувь/ бэлнээр төлөх;
Дуудлага худалдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч оруулах бол шаардлага хангасан итгэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг баримтыг бүрдүүлж “Монголын хөрөнгийн бирж” ХК-д 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 17.00 цагаас өмнө цаасан хэлбэрээр ирүүлсэн байна.
ХУДАЛДАХ АВТОМАШИНЫГ ҮЗЭХ, МЭДЭЭЛЭЛ АВАХ:
Худалдах автомашиныг ирж үзэх, дуудлага худалдааны журам, оролцох хүсэлт гаргах маягт, автомашины талаарх мэдээлэлтэй танилцах бол “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн 11-310470 /2211, 2214, 2215/ утсаар холбогдоно уу.
“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК