АВТОМАШИНЫ ДУУДЛАГА ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА
“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Hyundai Starex автомашиныг нээлттэй дуудлага худалдаагаар худалдана.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 501 дугаар тогтоолын дагуу “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн автомашиныг нийтийн дуудлагын худалдаагаар худалдана. Дуудлагын худалдаа 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 10.00 цагт “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн 1 давхрын Сургалтын танхимд болно.
№ | Балансад бүртгэлтэй байгууллагын нэр | Хөрөнгийн нэр | Үйлдвэрлэсэн, ашиглалтад орсон он | Балансын үнэ (төгрөг) | Хуримтлагдсан элэгдэл (төгрөг) | Үлдэх өртөг (төгрөг) | Худалдах доод үнэ (төгрөг) |
1 | “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК | Hyuindai Starex, 2991УНM, | 2010/ 2011 | 29,500,00.00 | 29,500,500.00 | 0 | 2,500,000.00 |
Дуудлагын худалдаанд оролцохыг хүсэгчид дараах материалыг бүрдүүлнэ:
Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт гаргах маягт, иргэний үнэмлэх, хуулбарын хамт, дэнчин /доод үнийн 25 хувь/ тушаасан баримт, дуудлагын худалдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч оруулах бол нотариатаар баталгаажуулсан итгэмжлэл, иргэний үнэмлэх зэрэг баримтыг бүрдүүлэн Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн сургалтын танхимд байрлуулсан хайрцагт 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 10.00 цагаас өмнө хийсэн байна.
ХУДАЛДАХ АВТОМАШИНЫГ ҮЗЭХ, МЭДЭЭЛЭЛ АВАХ:
Худалдах автомашиныг тухайн байгууллага дээр ирж үзэж болох бөгөөд дуудлагын худалдааны журам, автомашины талаарх мэдээлэл, оролцох хүсэлтийн маягтыг “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн 304 тоот, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 219 тоот өрөөнөөс 263016 утсаар авна уу.
Холбогдох утас: 263016, 310470 /2211/
“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК