Үйл явдал
"АВЛИГААС АНГИД, САЙН ЗАСАГЛАЛЫН САЙН САНААЧЛАГА” ӨРГӨМЖЛӨЛ ХҮРТЛЭЭ
2014-12-10
Төрийн өмчит хувьцаат компаниудаас Монголын хөрөнгийн бирж шалгарч “Авлигаас ангид, сайн засаглалын сайн санаачлага” өргөмжлөл хүртлээ.
Монголын Хөрөнгийн Бирж нь авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөлт, хэрэгжилт, ажилтны хувийн ашиг сонирхол болон хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хяналт тавих, тайлагнах ажлыг амжилттай хэрэгжүүлж ажилласан тул 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Авлигатай тэмцэх газрын “АВЛИГААС АНГИД, САЙН ЗАСАГЛАЛЫН САЙН САНААЧЛАГА” өргөмжлөл хүртлээ.
Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ