Үйл явдал
"АСЕ ЭНД Т КАПИТАЛ ҮЦК" ХХК-ИЙН ХАРИЛЦАГЧДЫГ "ТАВАНБОГД КАПИТАЛ ҮЦК" ХХК-Д ШИЛЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО
2022-01-19
Үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан "АСЕ энд Т капитал ҮЦК" ХХК-ийн харилцагчдыг "Таванбогд капитал ҮЦК" ХХК-д шилжүүлэхээр боллоо
Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №16 дугаар тоот тогтоолоор Үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан "АСЕ энд Т капитал ҮЦК" ХХК-ийн харилцагчдыг үнэт цаасны дансаа "Таванбогд капитал ҮЦК" ХХК-д нэмэлт төлбөргүйгээр нээлгэж, үнэт цаасны арилжаанд оролцох боломжоор хангахаар шийдвэрлэсэн байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ