Үйл явдал
"АСЕ ЭНД Т КАПИТАЛ ҮЦК" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААНД ОРОЛЦОХ ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЛЭЭ
2020-12-14
"АСЕ энд Т Капитал ҮЦК" ХХК-ийн үнэт цаасны арилжаанд оролцох эрхийг 3 сарын хугацаатайгаар түдгэлзүүллээ.
Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 988 тоот тогтоолоор "АСЕ энд Т Капитал ҮЦК" ХХК-ийн хөрөнгө оруулалтын зөвлөх, брокерийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн тул "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/84 тоот тушаалаар "АСЕ энд Т Капитал ҮЦК" ХХК-ийн үнэт цаасны арилжаанд оролцох эрхийг 3 сарын хугацаатайгаар түдгэлзүүллээ.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ