"АШИД КАПИТАЛ ББСБ" ХХК-ИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙГ МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛЭЭС ХАСЛАА

Тус компанийн олон нийтэд санал болгосон нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 200,000 ширхэг, 3044 (SIII) кодтой "Симпл III бонд"-ын төлбөр бүрэн төлөгдсөн тул Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.
Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.9, "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.9.3, Үнэт цаасны бүртгэлийн журмын 23-р зүйлийн 23.1, 23.11.5 дахь заалт болон "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-ийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 01/1447 тоот албан бичгийг тус тус үндэслэн дараах шийдвэрийг гаргасан.
Үүнд: "Ашид капитал ББСБ" ХХК-ийн олон нийтэд санал болгосон нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 200,000 ширхэг, 3044 (SIII) кодтой "Симпл III бонд"-ын төлбөр бүрэн төлөгдсөн тул Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ