MSE
Бусад мэдээ
Үйл явдал

"АСБИ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРАЛ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ЯВАГДАНА

2020-04-14

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2020 оны 4-р сарын 24-ний өдрийн 10:00 цагаас цахимаар явуулахаар шийдвэрлэсэн байна.

“АСБИ” ХК нь Ковид-19 вирусын халдварын эрсдлээс урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор 2020 оны 4-р сарын 24-ний өдрийн 10:00 цагаас хуралдах хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг цахимаар явуулахаар шийдвэрлэсэн байна.

Хуралд оролцох боломжгүй хувьцаа эзэмшигчид 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 18:00 цаг хүртэл харилцдаг брокерийн компаниар дамжуулан санал өгөх боломжтой гэж компанийн мэдэгдэлд заасан байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж харна уу.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ