MSE
Бусад мэдээ
Үйл явдал

АРИЛЖААНЫ ЖУРМУУДАД ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

2025-07-25

“Арилжааны журам” болон “Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны журам”-уудад Хадгаламжийн сертификатын нэршил болон шимтгэл хураамжийн мэдээллүүдийг оруулсан нэмэлт өөрчлөлтийг тус тус батламжиллаа.

Монголын хөрөнгийн биржийн "Хадгаламжийн сертификатын бүртгэлийн журам" батламжлагдаж, мөрдөгдөж эхлэх болсонтой холбоотойгоор Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2025 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн 272 дүгээр тушаалаар "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 30 дугаар тогтоолоор баталсан “Арилжааны журам” болон “Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны журам”-уудад Хадгаламжийн сертификатын нэршил болон шимтгэл хураамжийн мэдээллүүдийг оруулсан нэмэлт өөрчлөлтийг тус тус батламжиллаа.

Нэмэлт өөрчлөлтийг баталсан “Арилжааны журам” болон “Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны журам”-тай Энд дарж танилцана уу.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ