MSE
Бусад мэдээ
Үйл явдал

АРИЛЖААНЫ ЭХНИЙ ӨДӨР 99.3 САЯ ТӨГРӨГИЙН ЗАХИАЛГА ИРСЭН БАЙНА

2015-06-03

"Бинсэ" ХК-ийн нэмж гаргаж буй хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны эхний өдөр нийт 99.3 сая төгрөгийн захиалга ирсэн байна.

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй "Бинсэ" ХК-ийн нэмж гаргаж буй хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны эхний өдөр болох 2015 оны 6-р сарын 3-ны өдөр нийт 133,500 ширхэг буюу 99.3 сая төгрөгийн худалдан авах захиалга системд бүртгэгдсэн байна.

Тус үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа 2015 оны 6 дугаар сарын 3-16-ны өдрүүдэд үргэлжилнэ.

Уг үнэт цаасыг худалдан авахыг сонирхсон хөрөнгө оруулагчид захиалгаа Монголын хөрөнгийн биржийн гишүүн үнэт цаасны компаниудаар дамжуулан өгч болно.

Гишүүн ҮЦК-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийн энд дарж харна уу.

"Бинсэ" ХК-ийн үнэт цаасны танилцуулыг энд дарж харна уу.

Маркетинг Олон нийттэй харилцах алба

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ