11 ДҮГЭЭР САРЫН 9-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

Энэ өдөр нийт 10,687,029,580 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
2026 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр энгийн арилжаагаар 57 хувьцаат компанийн 579,231,912 төгрөгийн үнийн дүн бүхий 1,139,440 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсч, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Ган хийц ХК (GHC +14.99%), Крипто Үндэстэн ХК (CNF +5.08%), Эрчим Баян Өлгий ХК (BOE +5.63%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Ариг гал ХК (EER -7.72%), Оллоо ХК (OLL -5.77%), Хас Банк (XAC -4.91%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 4 сангийн нийт 38,293 ширхэг нэгж эрх 19,640,144.12 төгрөгөөр,
Хөрөнгөөр баталгаажсан 210 ширхэг үнэт цаас 20,952,000 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 3 ширхэг үнэт цаас 303,000 төгрөгөөр
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 67 ширхэг үнэт цаас 6,700 ам.доллар (24,122,948₮)-оор,
Багцын арилжаагаар 40,000 ширхэг үнэт цаас 250,000,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
"Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн Баяжуулсан коксжих нүүрсийг 1,150 юаниас эхэлж дуудан, үнэ 2.61%-иар өссөн бөгөөд, арилжааны үр дүнд 15,104,000 юань буюу 8,153,139,200 төгрөгөөр,
"Монголросцветмет" (Эрдэнэс критикал минералс) ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн Fe-52%-ийн агууламжтай Төмрийн хүдрийг 65.00 ам.доллароос эхэлж дуудан, үнэ 6.15%-иар өссөн бөгөөд, арилжааны үр дүнд 455,400 ам.доллар буюу 1,639,640,376 төгрөгөөр тус тус арилжааллаа.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар нийт 9,792,779,576 төгрөгийн үнийн дүн бүхий бүтээгдэхүүн арилжаалж, худалдагч компаниуд арилжааны үнийн өсөлтөөс нийт 302,334,816 төгрөгийн нэмэлт орлого оллоо.
Энэ өдөр нийт 10,687,029,580 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс -0.23%-иар буурч, 67,684.33 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 16,827,370,835,754 их наяд төгрөг боллоо.
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ