MSE
Бусад мэдээ
Үйл явдал

АРИЛЖАА ИМПЕКС ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

2014-05-01

“Арилжаа импекс” (MSE:ALI) ХК-ийн оноосон нэрийг “Стандарт ноос” ХК болгон үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулсан байна.

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6.1.1, 23.1, Санхүүгийн зохицуулах хорооны 2013 оны 505 дугаар тогтоолоор батлагдсан “Үнэт цаас гаргагчаас мэдээллийг олон нийтэд тогтмол хүргэх тухай журам”-ын 3.2.4 дэх заалт, 2014 оны 06 дугаар тогтоолоор батлагдсан “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын 20.1 дэх заалтыг тус тус үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооноос “Арилжаа импекс” (MSE:ALI) ХК-ийн оноосон нэрийг “Стандарт ноос” ХК болгон үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулсан байна.

Мэдээллийн алба

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ