MSE
Бусад мэдээ
Үйл явдал

“АРГАЙ БЕСТ” ХХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААНД ОРОЛЦОХ ЭРХИЙГ СЭРГЭЭЛЭЭ

2013-05-29

Монголын хөрөнгийн биржийн гишүүн “Аргай бест” ХХК-ийн үнэт цаасны арилжаанд оролцох эрхийг сэргээлээ.

Монголын хөрөнгийн биржийн гишүүн “Аргай бест” ХХК-ийн үнэт цаасны зах зээлд брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг СЗХ-ны 2012 оны 374 дүгээр тогтоолоор хүчингүй болгосныг Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 156 дугаар шийдвэрээр хүчингүй болгосон байна. Үүнтэй холбогдуулан Улсын байцаагчийн 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 33 тоот албан шаардлагаар тус компанийн үнэт цаасны арилжаанд оролцох эрхийг сэргээгээд байна.

Мэдээллийн алба

МОНГОЛЫН ХӨРӨНРИЙН БИРЖ