Үйл явдал
“АРГАЙ БЭСТ”, “НОРТЕНСЕК”, "ФИНАНС ЛИНК ГРУПП" ХХК-ИУДЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ СУНГАЛАА
2011-04-06
Санхүүгийн Зохицуулах Хорооны 2011 оны 03-р сарын 28-ны өдрийн тогтоолоор үнэт цаасны зах зээл дээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг “Аргай Бэст”, "Финанс линк групп" брокер дилерийн компаниудын тусгай зөвшөөрөл, “Нортенсек” брокер дилер андеррайтерийн компанийн тусгай зөвшөөрлийг тус тус 3 жилийн хугацаатайгаар сунгасан байна.