MSE
Бусад мэдээ
Үйл явдал

“АРГАЙ БЭСТ” ХХК-ИЙН БРОКЕР, ДИЛЕРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО.

2013-01-03

“Аргай бэст” ХХК-ийн брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг СЗХ-ны 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 374 тоот тогтоолоор хүчингүй болгосон байна.

Монгол Улсын “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуулийн 14.1.4, “Үнэт цаасны зах зээлийн тухай” хуулийн 27.3.2, СЗХ-ны “Үнэт цаасны зах зээлд мэргэжлийн ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-ын 8.2.8 дахь заалтуудыг тус тус зөрчсөн үндэслэлээр МХБ-ийн гишүүн “Аргай бэст” ХХК-ийн үнэт цаасны зах зээлд брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг СЗХ-ны 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 374 тоот тогтоолоор хүчингүй болгосон байна. Үүнтэй холбогдуулан Улсын байцаагчийн 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 177 тоот албан шаардлагаар тус компанийн үнэт цаасны арилжаанд оролцох эрхийг зогсоогоод байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Мэдээллийн Алба