MSE
Бусад мэдээ
Үйл явдал

"АРД СЕКЮРИТИЗ ҮЦК" ХХК БОЛОН "АРДЫН ТЭТГЭВЭРИЙН ДАНС" ХХК ХАМТРАН ХУВЬЦАА ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР САНАЛ ЗАРЛАЛАА

2024-07-23

Хувьцааг худалдан авах саналын дуусах хугацаа 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр байна.

"Ард Секюритиз ҮЦХ" ХХК болон "Ардын Тэтгэвэрийн Данс" ХХК (хамтад нь "Компани" гэх) нь МХБ-ийн 3 ангилалд бүртгэлтэй "Улаансан" ХК-ийн 62,177 ширхэг хувьцааны 41 хувь (25,493 ширхэг) буюу хяналтын багц эзэмшигч болсон тул компанийн тухай хуулийн 57.1, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 22.1, 22.1.2-т заасны дагуу дараах санал гаргаж байна.

Санал болгож буй үнэ: 3,973.31 төгрөг

Санал гаргагчийн эзэмшиж буй хувьцааны тоо ширхэг: 36,684 ширхэг

Худалдан авах тоо ширхэг: 25,493 ширхэг

Хувьцааг худалдан авах саналын эхлэх хугацаа: 2024 оны 07 сарын 23-ны өдөр

Хувьцааг худалдан авах саналын дуусах хугацаа: 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр

Хувьцааг худалдан авах төлбөрийг гүйцэтгэх өдөр : 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр

Санал хүлээн авах хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай-2, Сентрал тауэр, 1 давхар

И-мэйл хаяг: info@ardpension.com

Утас: 77078282

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ