MSE
Бусад мэдээ
Үйл явдал

“АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ” ХХК "ЖИНСТ УВС" ХК-ИЙН ХУВЬЦААНЫ 84.6%-ИЙГ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ САНАЛЫГ ИРҮҮЛСЭН БАЙНА

2015-03-12

Ард санхүүгийн нэгдэл ХХК нь “Жинст Увс” ХК-ийн нийт гаргасан хувьцааны 84.6% буюу 45,028 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 975.28 төгрөгөөс доошгүй үнээр худалдан авах санал гаргажээ.

“Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”-ийн 22.1.1, 22.4 заалтын дагуу хяналтын багцыг худалдан авах санал гаргагч нь СЗХ болон нийтэд зэрэг мэдэгдэж, хувийг биржид ирүүлсний дараа багцын арилжааг зохион байгуулах боломжтой юм.

Иймд дээрх хуулийн холбогдох заалтын дагуу Ард санхүүгийн нэгдэл ХХК нь “Жинст Увс” ХК-ийн нийт гаргасан хувьцааны хяналтын багц болох 84.6% буюу 45,028 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 975.28 төгрөгөөс доошгүй үнээр худалдан авах санал гаргасныг нийтэд мэдээлэлж байна.

Маркетинг, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ