MSE
Бусад мэдээ
Үйл явдал

"АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2019-08-20

"Ард Санхүүгийн Нэгдэл" ХК-ийн ТУЗ-ийн ердийн болон хараат бус гишүүдийг томилох эчнээ санал хураалт явуулна.

"Ард Санхүүгийн Нэгдэл” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2019 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 19/11 тоот тогтоолын дагуу эчнээ санал хураалт явуулахаар болсон байна.

Эчнээ санал хураалтаар шийдвэрлэх асуудал: "Ард Санхүүгийн Нэгдэл" ХК-ийн ТУЗ-ийн ердийн болон хараат бус гишүүдийг томилох тухай

Эчнээ санал хураалтанд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр: 2019 оны 8 дугаар сарын 31

Эчнээ санал хураалт явуулах хугацаа: 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэл

Эчнээ санал хураалтын материалтай танилцах: 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн ажлын өдрүүдэд 09-18 цагийн хооронд Сүхбаатар дүүрэг, Ерөнхий сайд Амарын гудамж-2, Ард санхүүгийн нэгдлийн байр, 2 давхар хаягаар болон үнэт цаасны компаниудад хандана уу.

Зохион байгуулах комисс: Сүхбаатар дүүрэг, Ерөнхий сайд Амарын гудамж-2, Ард санхүүгийн нэгдлийн байр, 2 давхар, Утас: 77078080, 99441747, И-мэйл: info@ardholdings.com

Хувьцаа эзэмшигчид өөрийн биеэр эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан өөрийн харилцдаг үнэт цаасны компанид хандан санал авах хуудас бөглөх замаар эчнээ санал хураалтанд оролцох боломжтой.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ