MSE
Бусад мэдээ
Үйл явдал

“АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ” ХК 2022 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, САНХҮҮГИЙН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2022-08-09

Компанийн нийт үнэлгээ 158.7 тэрбум төгрөг болсон бол нийт хөрөнгийн хэмжээ 270.7 тэрбум төгрөг болжээ.

Монголын хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй "Ард санхүүгийн нэгдэл" (AARD) ХК 2022 оны эхний хагас жилийн үйл ажиллагаа, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа.

  • Тус компани нь сүүлийн 18 сарын хугацаанд 13 компаниар хүрээгээ тэлж, 44 компанитай болсон бөгөөд компанийн нийт үнэлгээ 158.7 тэрбум төгрөг болсон бол нийт хөрөнгийн хэмжээ 270.7 тэрбум төгрөг болжээ.

  • Тайлант хугацаанд компанийн нийт орлого 4.36 тэрбум төгрөг байсан бол нийт зардлын хэмжээ 5.73 тэрбум төгрөг байна.

  • "Ард санхүүгийн нэгдэл" ХК-ийн хувцаа эзэмшигчдийн тоо 61 мянга-д хүрсэн нь 2020 оны эцсээс 5 дахин өссөн үзүүлэлт юм.

  • "Ард санхүүгийн нэгдэл", "Ард даатгал" болон "Ард кредит ББСБ" хувьцаат компаниуд нийт 3.6 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараажээ.

  • "Ард" аппликэйшний харилцагчдын тоо 1.03 сая-д хүрсэн нь 18 сарын өмнөх үзүүлэлтээс 63 хувиар өссөн үзүүлэлт юм.

  • "Ард санхүүгийн нэгдэл" ХК Монголын анхны хамтын нээлттэй хөрөнгө оруулалтын сан болох "Хөрөнгө Оруулагч Үндэстэн" санг үүсгэн байгуулах зөвшөөрлийг 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Санхүүгийн Зохицуулах Хорооноос авсан байна.

  • "Ард санхүүгийн нэгдэл" ХК 4000 гаруй оролцогч бүхий "Хөрөнгө оруулагч үндэстэн" чуулга уулзалтыг зохион байгуулав.

Та бүхэн "Ард санхүүгийн нэгдэл" ХК-ийн 2022 оны эхний хагас жилийн тайлангийн танилцуулгыг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ