MSE
Бусад мэдээ
Үйл явдал

“АРД КРЕДИТ” ХК 2022 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, САНХҮҮГИЙН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2022-08-08

"Ард кредит" ХК-ийн зээлийн багц энэ оны эхний хагаст 41.5 тэрбум төгрөгт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 37.5 хувиар өссөн үзүүлэлт юм.

Монголын хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй "Ард кредит" (ADB) ХК нь 2022 оны эхний хагас жилийн үйл ажиллагаа, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа.

Тайлант хугацаанд:

  • Компанийн нийт хөрөнгийн хэмжээ 71.7 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 3.5 хувиар өссөн байна.

  • Хүү, шимтгэлийн орлого 7.38 тэрбум төгрөг болж, 2021 оны хоёрдугаар улирлаас 58 хувиар нэмэгджээ.

  • Хаалттай бонд гаргах эрх авч, 6.9 тэрбум төгрөгийг амжилттайгаар татан төвлөрүүлэв.

  • Хувьцаа эзэмшигчдэдээ 1.26 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараасан байна.

  • Компанийн харилцагчдын тоо 1,006,234-т хүрсэн бол нийт зээлдэгчийн тоо 49,065 болов.

  • Энэ оны эхний хагаст зээлийн багц 41.5 тэрбум төгрөгт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 37.5 хувиар өссөн үзүүлэлт юм.

  • Чанаргүй зээлийн үзүүлэлт 2021 оны хоёрдугаар улиралд 6.63 хувь байсан бол энэ оны эхний хагас жилийн байдлаар 8.3 хувь болж өссөн байна.

  • "Ард санхүүгийн нэгдэл" ХК тус компанийн нийт хувьцааны 40.59 хувийг эзэмшиж байна.

Та бүхэн "Ард кредит" ХК-ийн 2022 оны эхний хагас жилийн тайлангийн танилцуулгыг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ