Үйл явдал
"АРД КРЕДИТ ББСБ" ХК-ИАС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛСАН ТАЙЛАН ИРҮҮЛЛЭЭ
2020-05-22
Нийт 1642 хувьцаа эзэмшигчдийн 1.09 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдийн дансанд бүрэн байршуулсан байна.
"Ард Кредит ББСБ” ХК-ийн ТУЗ-ийн 2020 оны 2-р сарын 19-ний өдрийн №2020/4 тоот тогтоолоор 2019 оны цэвэр ашгийн 50 хувь буюу нэгж хувьцаандаа 4.23 төгрөгийг ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэсэн боловч 2019 оны санхүүгийн тайланд аудитын залруулга хийгдсэнтэй холбогдуулан ТУЗ-ийн 2020/6 тоот тогтоолоор нэгж хувьцаанд 3.9 төгрөг хуваарилахаар болсон бөгөөд үүний дагуу нийт 1.09 тэрбум төгрөгийн ногдол ашгийг 1642 хувьцаа эзэмшигчдэд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан бүрэн тараасан байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ