MSE
Бусад мэдээ
Үйл явдал

“АРД КРЕДИТ ББСБ” ХК 2021 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2021-07-30

Тайлант хугацаанд 9.2 тэрбум төгрөгийн үйл ажиллагааны орлого олж, 4.6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.

Монголын Хөрөнгийн Биржийн 2-р ангилалд бүртгэлтэй “Ард Кредит ББСБ” ХК-ийн 2021 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайланг Гүйцэтгэх захирал Г.Тэлмэн танилцууллаа.Тайлант хугацаанд:

  • “Ард Кредит ББСБ” ХК-ийн нийт хөрөнгө 69.3 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оныхоос 40 тэрбум төгрөгөөр өссөн ба 9.2 тэрбум төгрөгийн үйл ажиллагааны орлого олж 4.6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.

  • Нийт 1 сая харилцагчтай болсон бөгөөд зээлийн хүү буурч, хэмжээ өслөө.

  • Мөн Fast Cash White Хөнгөлөлттэй зээлийн бүтээгдэхүүн гаргасан ба “No One Left Behind, together” төслийг хамтран хэрэгжүүлсэн байна.

Танилцуулгын бүрэн эхийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ