MSE
Бусад мэдээ
Үйл явдал

“АРД КРЕДИТ ББСБ” ХК 2020 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2020-07-29

Тайлант хугацаанд 4 тэрбум төгрөгийн үйл ажиллагааны орлого олж, 548.8 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.

Монголын Хөрөнгийн Бирж (МХБ)-д бүртгэлтэй хувьцаат компаниудын хагас жилийн санхүү үйл ажилагааны тайланг олон нийтэд нээлттэй танилцуулах үйл ажиллагааг 5 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд “Ард Кредит ББСБ” ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Тэлмэн өнөөдөр 14:00 цагаас компанийн тайлангаа танилцууллаа.

Тайлант хугацаанд “Ард Кредит ББСБ” ХК нь 4 тэрбум төгрөгийн үйл ажиллагааны орлого олж 548.8 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бөгөөд дараах онцлох үр дүнгүүдийг гаргажээ. Үүнд:

  • Нийт хөрөнгө 24.5 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оныхоос 5.9 тэрбум төгрөгөөр буюу 31.8 хувиар өссөн;

  • Цэвэр зээлийн багц өмнөх оноос 6.8 тэр бум төгрөгөөр буюу 52 хувиар өсч 19.8 тэрбум төгрөгт хүрсэн;

  • Цахим мөнгөний зөвшөөрлийг Монгол банкнаас авснаас гадна орон нутгийн иргэдэд цахим зээлийг олгож эхлээд байна;

  • Япон улсын Крауд Кредит сангаас авсан санхүүжилтийг амжилттай эргэн төлсөн байна.

“Ард Кредит ББСБ" ХК-ийн танилцуулсан тайланг бүрэн эхээр нь Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ