Үйл явдал
“АРД ДААТГАЛ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД
2019-06-17
2018 оны ногдол ашгийг 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн компанийн төв оффис болон Сэнтрал тауэрт байрлах салбараар дамжуулан хүсэлт гарган өөрийн дансанд хүлээн авах боломжтой болсон байна.
"Ард Даатгал" ХК- ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн №2/19 тоот тогтоолоор баталсан ногдол ашгийг 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн компанийн төв оффис болон Сэнтрал тауэрт байрлах салбараар дамжуулан хүсэлт гаргаснаар өөрийн дансанд хүлээн авах боломжтой болсон бөгөөд хүсэлт гаргаагүй хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийг 2019 оны 6-р сарын 28-ны өдрөөс хойш "ҮЦТХТ" ХХК дахь хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар болсон байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ