MSE
Бусад мэдээ
Үйл явдал

“АРД ДААТГАЛ” ХК 2023 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2023-08-10

“Ард Даатгал” ХК-ийн Санхүү удирдлага, үйл ажиллагааны газрын захирал Т.Батцэнгэл 8 дугаар сарын 10-ны өдөр 2023 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн үр дүнгээ танилцуулав.

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн ТОП-20 индекс, үнэт цаасны 1 дүгээр ангилалд бүртгэлтэй “Ард Даатгал” ХК-ийн Санхүү удирдлага, үйл ажиллагааны газрын захирал Т.Батцэнгэл 8 дугаар сарын 10-ны өдөр 2023 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа.

  • “Ард Даатгал” ХК нь 2023 оны эхний хагас жилийн байдлаар 14.3 тэрбум төгрөгийн хураамжийн орлого төвлөрүүлэн, өмнөх оны мөн үеэс 29%-ийн өсөлттэйгөөр тайлант хугацааны төлөвлөгөөгөө биелүүлсэн.

  • Нийт хөрөнгө 40 тэрбум төгрөг давж, татварын өмнөх ашиг 755 сая төгрөгт хүрлээ.

Онцлох үйл явдал:

  • Хувьцаа эзэмшигчдийн хурлаа зохион байгуулж, ТУЗ-ийн сонгуулиар шинэ бүрэлдэхүүнийг баталсан.

  • Нийгмийн хариуцлагын хүрээнд “Нэг зам, Нэг соёл” аян зохион байгуулж замын хөдөлгөөнд соёлтой, хүндэтгэлтэй оролцохыг ард иргэдэд уриаллаа.

  • “Үндэсний мэтгэлцээний лиг”-ийг ивээн тэтгэж, залуусыг дэмжих ажлууд хийсэн.

  • Баруун бүсийн тулгуур төв болох Ховд аймагт зохион байгуулагдсан “Инвест Ховд” чуулганд амжилттай оролцсон.

  • Уламжлалын дагуу орон нутгийн салбарын ажиллагсдыг оролцуулсан “Бид Манлайлна” чуулга уулзалт зохион байгууллаа.

  • Цахим даатгалыг хөгжүүлэх шат дараатай ажлуудыг хэрэгжүүлж, харилцагчиддаа Ард Апп-ийг ашиглан нөхөн төлбөрийн хүсэлт илгээх, даатгуулах боломжийг бүрдүүлж ажиллаа.

Дэлгэрэнгүй тайлантай энд дарж танилцана уу.

Шууд дамжуулалтыг эндээс хүлээн авч үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ