MSE
Бусад мэдээ
Үйл явдал

“АРД ДААТГАЛ” ХК 2019 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2019-08-08

2019 оны эхний хагас жилд 1.3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь өнгөрсөн оны мөн үеэс 7.2 дахин өссөн үзүүлэлт болсон байна.

Монголын Хөрөнгийн Бирж (МХБ)-ийн 1-р ангилалд бүртгэлтэй "Ард Даатгал" ХК 2019 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа 2019 оны 8 сарын 8-ны өдөр олон нийтэд нээлттэй танилцууллаа. Тайлант хугацаанд:

  • Нийт хөрөнгө өмнөх оныхоос 8.5 тэрбум төгрөгөөр буюу 64 хувиар өсч, 21.9 тэрбум төгрөгт хүрсэн байна.

  • 5,8 тэрбум төгрөгийн хураамжийн орлого төвлөрүүлсэн ба цэвэр хураамжийн орлого өмнөх оны мөн үеэс даруй 10 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

  • Хөрөнгө оруулалтын орлого 1.6 тэрбум төгрөгт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 200 хувиар өссөн үзүүлэлт болсон байна.

  • 2019 оны эхний хагас жилд 1.3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь өнгөрсөн оны мөн үеэс 724 хувиар өссөн үзүүлэлт болжээ.

  • 2018 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 25.27 төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэсний дагуу нийт 1,711 хувьцаа эзэмшигчиддээ 631 сая төгрөгийн ногдол ашгийг амжилттай хуваарилсан байна.

"Ард Даатгал" ХК-ийн олон нийтэд нээлттэй танилцуулсан тайланг бүрэн эхээр нь Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ