Үйл явдал
"АПУ" ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО
2023-02-13
"АПУ” ХК 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулна.
"АПУ" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 2-р сарын 13-ны өдрийн хурлаар 2022 оны 2-р хагас жилийн санхүүгийн үр дүнг харгалзан нийт хувьцаа эзэмшигчдийн нэгж хувьцаанд 44 төгрөг тооцон ногдол ашиг тараахаар шийдвэрлэлээ.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг гаргах өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тасалбар болгон тогтоож, ногдол ашгийг "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд 2023 оны 12-р сарын 31-ний өдрийн дотор хуваарилахаар шийдвэрлэсэн байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ