Үйл явдал
“АПУ” ХК ХАГАС ЖИЛИЙН ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА
2020-08-18
2020 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд 37.50 төгрөг буюу нийт 39.9 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн байна.
"АПУ" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 08-р сарын 13-ны өдрийн хурлын 20/14 тоот тогтоолоор компанийн хагас жилийн санхүүгийн үр дүнг харгалзан нэгж хувьцаанд 37.5 (гучин долоон төгрөг тавин мөнгө) төгрөг, нийт 39.9 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн байна.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалт гарах бүртгэлийн өдрийг эчнээ санал хураалтын хэлбэрээр зохион байгуулагдах Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын бүртгэлийн өдрөөр тогтоох бөгөөд 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдөрт багтаан тараахаар болсон байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ