MSE
Бусад мэдээ
Үйл явдал

“АПУ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2017-12-20

“АПУ” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн шийдвэрийн дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр зарлан хуралдуулахаар боллоо.

“АПУ” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн шийдвэрийн дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр зарлан хуралдуулахаар боллоо.

Хувьцаа эзэмшигчдийн хуралдах хугацаа: 2018.01.25, 11:00 цагт

Бүртгэх өдөр: 2018.01.04

Хуралдах газар: Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Хан-Уул дүүргийн Соёлын ордон

Хурлаар хэлэлцэх асуудлууд:

1. АПУ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийг бүрэн бүрэлдэхүүнээр нь хугацаанаас нь өмнө бүрэн эрхийг дуусгавар болгох;

2. АПУ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд (кумулятив аргаар сонгогдох 9 гишүүн)-ийг сонгох;

3. АПУ ХК-ийн охин болон хараат компани, тэдгээрийн охин болон хараат компаниудын Хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг АПУ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд олгохыг зөвшөөрөх;

4. АПУ ХК-ийн нэгдэлд хамаарагдаж байгаа компаниудын “Эрх мэдлийн хуваарилалт”-ын баримт бичгийг хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулан батлах эрхийг АПУ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд олгохыг зөвшөөрөх.

Хурал зохион байгуулах коммисын бүрэлдэхүүн: Х.Батжаргал - Захиргаа, эрх зүйн албаны дарга, Ч.Ариунсан - ТУЗ-ийн Нарийн бичгийн дарга, Б.Эрдэнэтуяа - Үнэт цаас хариуцсан мэргэжилтэн, Э.Солонго- Хуулийн зөвлөх

Холбоо барих утас: 344837, 343063

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ