Үйл явдал
"АПУ" ХК 5.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ТАРААЛАА
2016-06-21
"AПУ" ХК 2015 оны ногдол ашгаа Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан тараалаа.
"AПУ" ХК 2015 оны цэвэр ашгаас 5.4 тэрбум төгрөгийн ногдол ашгийг 3476 хувьцаа эзэмшигчдэдээ тараахаар шийдвэрлэж, 3075 хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийг үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан дансанд нь 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдөр байршуулжээ.
Мэдээлэл дутуу /Харилцагчийн регистрийн дугаар дутуу/ 401 хувьцаа эзэмшигчид болон томоохон хувьцаа эзэмшигчид болох 4 хувьцаа эзэмшигчийн ногдол ашгийг компаниас шууд төлөхөөр авч үлдсэн байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ