“АПУ” ХК 2023 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА
“АПУ" ХК-ийн Санхүү хариуцсан захирал Г.Энхбилэг 08 дугаар сарын 16-ны өдөр 2023 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн үр дүнгээ танилцуулав.
“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн I ангилалд бүртгэлтэй “АПУ" ХК-ийн Санхүү хариуцсан захирал Г.Энхбилэг 08 дугаар сарын 16-ны өдөр 2023 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа.

Тайлант хугацаанд:
2023 оны эхний хагас жилийн байдлаар цэвэр борлуулалтын орлого 517 тэрбум төгрөг, цэвэр ашиг 71 тэрбум төгрөгт тус тус хүрсэн.
Борлуулалтын орлогын өсөлт нь сүү сүүн бүтээгдэхүүн, Дижитал консепт ХХК болон экспортын борлуулалтын өсөлтөөс хамаарлаа.
"АПУ" ХК харилцагчаа дэмжих, экспортын үйл ажиллагааг тэлэх, хөдөө аж ахуйн салбарыг дэмжих төсөл хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн идэвхтэй хэрэгжүүлж байна.
Нийгэмд эерэг өөрчлөлтийг уриалах “Соёлоор гоёно” төслийн хүрээнд хариуцлагатай хэрэглээний талаар мэдлэг, ойлголтыг түгээх, Монголын анхны дижитал шошгыг олон нийтэд танилцуулсан.
Тогтвортой хөгжлийн тайланг анх удаа бие даасан байдлаар гаргалаа.
Дэлгэрэнгүй тайлантай энд дарж танилцана уу.
Шууд дамжуулалтыг эндээс хүлээн авч үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ