Үйл явдал
АНГЛИЙН “STANDARD CHARTERED” БАНК ТАВАН ТОЛГОЙН САНХҮҮГИЙН ЗӨВЛӨХӨӨР ТОДОРЧЭЭ
2011-05-30
Английн “Standard Chartered” банк нь Төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” компанийн санхүүгийн зөвлөхөөр сонгогдсон байна. Стратегийн орд газар болох Таван Толгойд хэрэгжүүлэх 15 тэрбум ам.долларын төслийн санхүүгийн зөвлөхөөр ажиллах тус банк Их Британи, Хонконг, Сингапур зэрэг оронд үйл ажиллагаагаа явуулдаг байна.
“Standard Chartered” банк 1853 онд байгуулагдсан бөгөөд нийт 80 гаруй мянган ажилчинтай. Банкны жилийн орлого өнгөрсөн онд 16.06 тэрбум ам.долларт хүрчээ.
Мэдээлэлийн эх сурвалж: IFRASIA, 05.25.2011