MSE
Бусад мэдээ
Үйл явдал

“АЛТАЙН ЗАМ” ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2018-06-20

“Алтайн зам” ХК-ийн үнэт цаасны арилжааг зөрчлийн хэрэг бүртгэлийн хугацаа дуусах хүртэлх хугацаагаар түр зогсоолоо.

“Алтайн зам” ХК-ийн үнэт цаас цөөн тоогоор удаа дараа арилжаалагдаж үнэт цаасны үнэ огцом өссөн нь ҮЦЗЗТХууль болон бусад холбогдох журмуудыг зөрчсөн байж болзошгүй гэж үзсэн тул СЗХ-ны улсын байцаагчийн 2018 оны 6 сарын 18-ны өдрийн 38 тоот албан шаардлагаар “Алтайн зам” ХК-ийн үнэт цаасны арилжааг зөрчлийн хэрэг бүртгэлийн хугацаа дуусах хүртэлх хугацаагаар түр зогсоолоо.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ