"АЛТАЙН ЗАМ" ХК-ИЙН ХУВЬЦААНЫ БҮРТГЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ, МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛЭЭС ХАСЛАА

"Алтайн зам" ХК-ийн 2026 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №04/26-195 тоот албан хүсэлтийн дагуу нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 54,153 ширхэг хувьцааны нэрлэсэн үнийг 4,585 төгрөг болгон бүртгэлд өөрчлөлт оруулж, "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.
Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.9, “Монголын хөрөнгийн бирж” хувьцаат компанийн Дүрмийн 6 дугаар зүйлийн 6.9.3, “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын 18 дугаар зүйлийн 18.4, 23 дугаар зүйлийн 23.1, 23.2, “Алтайн зам” ХК-ийн 2026 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №04/26-195 тоот албан хүсэлтийг тус тус үндэслэн "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2026 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн А/515 тоот тушаалын дагуу бүртгэлээс хассан болно.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ