MSE
Бусад мэдээ
Үйл явдал

АЖЛЫН БАЙРНЫ ЗАРЛАЛ

2022-08-23

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-д Харуул, хамгаалалтын ажилтан сонгон шалгаруулж авна.

“Монголын хөрөнгийн бирж” төрийн өмчит хувьцаат компанийн Харуул, хамгаалалтын ажилтны ажлын байранд урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Ажлын байрны тодорхойлолтонд заагдсан чиг үүргийн дагуу

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Цэргийн алба хаасан, тусгай дундаас дээш боловсролтой

  • Хувийн болон цагийн зохион байгуулалт сайтай

  • Аж ахуйч, хариуцлагатай

  • Үнэнч шударга, харилцааны соёлтой

  • Тогтвор суурьшилтай ажиллах

  • Муу зуршилгүй бол давуу тал болно.

Нэмэлт мэдээлэл:

  • Гэрээт харуул хамгаалалтын сургалтад хамрагдсан бол давуу талд тооцогдоно.

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Төрийн албан хаагчийн анкет /Зурагтай/

  • Боловсролын гэрчилгээний хуулбар, хавсралтын хамт

Та манай байгууллагад ажиллах сонирхолтой бол холбогдох бичиг баримтаа Монголын хөрөнгийн биржийн байранд өөрийн биеэр Захиргааны албаны хүний нөөцийн мэргэжилтэнд авчирч өгөх болон davaajav.e@mse.mn хаягаар ирүүлнэ үү.

Өргөдлийг 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 12:30 цаг хүртэл хүлээн авах ба эхний шатны шалгаруулалтад тэнцсэн өргөдөл гаргагчтай холбоо барина. Бичиг баримтыг буцаан олгохгүй.

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатарын талбай 3, Монголын хөрөнгийн бирж

Утас: 976-11-323715 /2112/

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ