MSE
Бусад мэдээ
Үйл явдал

“АЙ ТҮҮЛС” ХК-ИЙГ ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛЭЭС ХАСЛАА

2016-10-10

“Ай түүлс” ХК-ийн анх удаа олон нийтэд санал болгон гаргасан нэг бүр нь 1000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 4,324,26 ширхэг энгийн хувьцааг Монголын хөрөнгийн Биржийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.

Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 267 тоот тогтоол, Монголын хөрөнгийн биржийн “Бүртгэлийн журам”-ын 24 дугаар зүйлийг тус тус үндэслэн Гүйцэтгэх захирлын 2016 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 374 тоот тушаалаар “Ай түүлс” ХК-ийн анх удаа олон нийтэд санал болгон гаргасан нэг бүр нь 1000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 4,324,263 ширхэг энгийн хувьцааг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ