MSE
Бусад мэдээ
Үйл явдал

“АЙ ТҮҮЛС” ХК 2024 ОНЫ ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

2025-02-10

2024 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 3.5 төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ олгохоор шийдвэрлэсэн байна.

“Ай Түүлс" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2025 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 25/001 тоот тогтоолоор компанийн 2024 оны жилийн эцсийн цэвэр ашгийн 26.65 хувийг буюу 120,582,434 төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон хуваарилахаар шийдвэрлэжээ.

Нэгж хувьцаанд 3.5 төгрөгийн ногдол ашгийг олгох бөгөөд ҮЦТХТ ХХК-иар дамжуулан 2025 оны 04-р сарын 30-ны өдрийн дотор нийт хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ