9-Р САРЫН 7-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ
2020 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр 20,773,192 төгрөгийн үнийн дүн бүхий 261,303 ширхэг үнэт цаас болон 50 ширхэг компанийн бондыг тус тус арилжаалагдсан байна.
2020 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 26 хувьцаат компанийн 35,287,814.14 төгрөгийн үнийн дүн бүхий 439,779 ширхэг хувьцаа арилжигдсанаас 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Материал Импекс" ХК (MIE +14.92%) болон "Адуун Чулуун" ХК (ADL +7.22%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Э-Транс Ложистикс" ХК (ETR -14.94%) болон "Нийслэл Өргөө" ХК (NUR -11.54%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.35 хувиар өсч 17049.27 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,581,393,318,359.48 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ