MSE
Бусад мэдээ
Зах зээл

9-Р САРЫН 30-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2020-09-30

2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр энгийн арилжаагаар 28 хувьцаат компанийн 322,575 ширхэг хувьцаа мөн 1 ширхэг компанийн бондыг 39,419,910 төгрөгөөр арилжаалсан байна.

2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 28 хувьцаат компанийн 39,320,900 төгрөгийн үнийн дүн бүхий 322,575 ширхэг хувьцаа арилжигдсанаас 12 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монгол савхи" ХК (UYN +6.67%) болон "Хөвсгөл алтан дуулга" ХК (ADU +2.45%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Бэрх Уул" ХК (BEU-14.77%) болон "Ариг гал" ХК (EER -3.70%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 1 ширхэг үнэт цаас 99,010 төгрөгөөр арилжигдсан байна.

"TOP 20" индекс 0.54 хувиар өсөж 17531.64 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,598,039,411,183.25 төгрөг боллоо

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ