MSE
Бусад мэдээ
Зах зээл

9-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2021-09-16

Өнөөдрийн арилжаагаар 1,457,642 ширхэг үнэт цаасыг нийт 1,091,989,748.57 төгрөгөөр арилжаалсан байна.

2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 903,959,869 төгрөгийн үнийн дүн бүхий 1,407,676 ширхэг хувьцаа арилжигдсанаас 19 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 18 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Ариг Гал" ХК (EER +12.00%) болон "Адуун Чулуун" ХК (ADL +10.98%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Улсын Их Дэлгүүр" ХК (UID -11.73%) болон "АПУ" ХК (APU - 8.65%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 48,655 ширхэг нэгж эрхийг нийт 47,684,030 төгрөгөөр арилжигдсан байна.

Компанийн бондын арилжаагаар 1,311 ширхэг бондыг 126,100,000 төгрөг болон 5,000 ам.доллараар арилжигдсан байна.

ТOP-20 индекс 2.98 хувиар буурч, 42841.78 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,794,673,239,812.32 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ