MSE
Бусад мэдээ
Зах зээл

9-Р САРЫН 02-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2021-09-02

Өнөөдрийн арилжаагаар 2,310,846 ширхэг үнэт цаасыг нийт 972,045,843.64 төгрөгөөр арилжаалсан байна.

2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 868,882,899 төгрөгийн үнийн дүн бүхий 2,251,032 ширхэг хувьцаа арилжигдсанаас 27 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 8 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Нэхээсгүй Эдлэл" ХК (NXE +14.96%) болон "Түмэн Шувуут" ХК (TUM +14.50%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Түшиг Уул" ХК (TUS -13.89%) болон "Талх Чихэр" ХК (TCK -7.28%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 59,539 ширхэг нэгж эрхийг нийт 24,826,445 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 275 ширхэг үнэт цаасыг 27,500 ам.доллараар арилжаалсан байна.

ТOP-20 индекс 1.88 хувиар өсч, 44425.54 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,805,861,252,988.13 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ